Хэт даврагчид Мари хотыг эзэлжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн Мари хотыг эзэлж, далбаагаа мандуулсан тухай Сирийн “SANA” агентлаг олон улсад мэдээллээ.
Мари хот өчигдрийг хүртэл Сирийн хамгийн аюулгүй, хамгаалалт сайтай газраар нэрлэгдэж байсан юм. Хэт даврагчид өнгөрсөн долоодугаар сард Сирийн эртний Палмира хотыг эзэлсэн билээ. Тэд тус хотын бүх барилга, байгууламж болон оршин суугчдыг нь хүйс тэмтэрсэн болохоо өөрийн твиттер хуудсаа дамжуулан мэдэгджээ. Энэхүү мэдээллийг Сирийн удирдлагууд баталж байгаа юм. АНУ, Их Британи тэргүүтэй холбоотон орнууд Мари хотыг чөлөөлөх ажиллагаанд нэгдэхээ Сирийн Засгийн газарт мэдэгджээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Туркийн удирдлагууд хэт даврагчдад цохилт өгөхөө мэдэгдсэн билээ.
Хэт даврагчид хүчирхэгжиж эхэлсний дараа Сирийн удирдлагууд Иракийн хилтэй ойролцоо амьдардаг иргэдээ Мари хот руу нүүлгэн шилжүүлж, гол анхаарлаа хандуулаад байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ