Ким Чен Ун Бээжинд айлчилна
2015-08-28

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх сард Бээжинд төрийн айлчлал хийхээр болсон тухай тус улсын үндэсний телевиз өнөөдөр албан ёсоор мэдэгджээ. Ирэх сарын 3-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо агуу их ялалтын 70 жилийн ойн баярын парад болно. Тус улсын дарга Си Зиньпин найрсаг харилцаатай байдаг орнуудынхаа удирдлагууд руу парадыг үзэх урилга явуулсан билээ. Тэрбээр Ким Чен Унтай биечлэн уулзахыг хүсдэг тухайгаа өмнө мэдэгдэж байсан.

 

Си дарга өнгөрсөн сарын сүүлээр удирдагч руу урилга явуулж, Бээжин хотноо хүрэлцэн ирэхийг урьсан билээ. Энэхүү урилгыг удирдагч хүлээн авсан болохыг “KCNA” агентлаг дамжууллаа. Тус агентлаг “Удирдагч Ким Чен Ун БНХАУ-д очих болно” гэж мэдээлсэн байна. Ким Чен Уны эцэг Ким Чен Ир 2000 онд Москва хотноо төрийн айлчлал хийж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хахаха:
иргээд ирэхэд нь нутаг нь үгүй болсон байвал яанам бэ гэж хэхэ китадад үлдэх байхдаа зайлуул
2015-08-29
kkk:
Ene chine l harin sonirholtoi medee bn shuu
2015-08-28
zochin:
Manai mongold Kim Chen Un shig erunhiilegch heregtei ch yum shig. Tegvel ene avilga heel hahuul emh zambaraagyu yavdal arilah ch yum biluu.
2015-08-28