Энэ намрын эмэгтэй хувцасны загварын чиг хандлага
2015-08-28 15:35

Улирал болгон эмэгтэйчүүд хувцасны шүүгээгээ шинэчилдэг. Зун цагт нимгэн дэгжин хувцсаар гоёсон бол намрын гангараандаа шилжих цаг ойртжээ.  Бүсгүйчүүдэд зориулж “Elle” сэтгүүлийн сайтад  энэ намрын хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлжээ. Эдгээрээс онцолвол:

Хатагтай нарт зориулсан урт түрийтэй гутал энэ намрын гол тренд юм. Хэрвээ та ямар улиралд бэлдэж байгаагаа мэдэж байгаа бол энэ гутлыг өөрийн болгоорой.

 

 

Дөрвөлжин хээ мөн л онцлох загварын чиг хандлага юм. Бид өвөл голдуу хар өнгийг сонгодог бол яагаад бага зэрэг улаан өнгөөр тодотгож болохгүй гэж?

 

 

Өндөр суудалтай өмд туранхай харагдуулаад зогсохгүй,  таныг тачаангуй болгож өгнө. Энэ өмдний өндөр суудлын бас нэг чадвар урт хөл юм.

 

 

Загвар зохион бүтээгчид саарал өнгийг сонгохдоо алдаагүй бололтой. Үнэхээр л энэ намрын өнгө саарал мэт санагдаж байна. Нэг төрлийн саарал өнгө хамгийн дэгжин тренд мөн бололтой.

 

 

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин