Онцгойгийнхон ДАШТ-д оролцоно
2015-08-29

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг оролцоно. 

 

Онцгой байдлын албаны 10 тамирчин ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ОХУ-ыг зорих гэж байна.

 

Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцох юм байна. Манай улс 2013, 2014 онд зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-д амжилттай оролцож хоёр төрөлд Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин