Нүхэнд унаж гэмтсэн хүүг аварчээ
2015-08-29

Хоёр настай хүү нүхэнд унаж гэмтснийг гаргажээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн .. тоотод ухсан нүхэнд хүн унасан дуудлага онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч, Т /2 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нүхэнд унахаар нь аварч болно гэхдээ нүхэнд унахаас нь урьдчилан сэргиилэх хэрэгтэи баина даа
2015-08-29