”Ялагчдын цуваа”-г монгол жүжигчний бүтээлээр хаана
2015-08-29

"The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын фестиваль ирэх есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 6-ныг өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

 

Тэгвэл өнгөрөгч долоодугаар сарын 1-ээс монгол жүжигчдийн дунд "The Parade of Winners" фестивальд оролцох эрх олгох уралдаан зарласан. Энэхүү уралдааны шалгаруулалт энэ сарын 31-нд болох ба шалгарсан уран бүтээлээр "The Parade of Winners" фестивалийн хаалтыг хийх аж. Мөн түрүүлсэн жүжигчнийг 2016 онд болох олон улсын фестивальд зуучлах юм байна.

 

Энэхүү фестивальд Монгол, Герман, Латви, Молдова, Швед, Украйн болон Киргиз улсын шилдэг уран бүтээлчид оролцох аж. "Ялагчдын цуваа" фестиваль нь монголын драмын урлаг, моно жүжгийн хөгжил болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

 

"The Parade of Winners" олон улсын моно жүжгийн урлагийн фестивалийг БСШУЯ, Монголын моно жүжгийн төв, УДЭТ болон бусад байгууллага хамтран зохион байгуулж буй юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин