“Al-Jazeera”-ийн сэтгүүлчдэд ял оноолоо
2015-08-30

 

Египетийн шүүх “Al-Jazeera” телевизийн гурван сэтгүүлчийг 7-10 жил шоронд хорих ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сэтгүүлчдийг Египетийн эсрэг үйл ажиллагаа явуулж, иргэдийг жагсаал, алан хядах ажиллагаанд уриалан дуусан материал, нийтлэл нийтэлсэн гэж буруутгажээ.

 

Канадын иргэн Мухаммед Фахми, Египетийн иргэн Бахер Мохаммед, Австралийн иргэн Петер Гресте нарыг өнгөрсөн онд баривчилсан ч гадны иргэншилтэй хоёр сэтгүүлчийг өнгөрсөн хоёрдугаар сард батлан даалтад суллаад байсан юм.

 

Сэтгүүлчдийн өмгөөлөгчөөр ажилласан холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн гэргий Амаль Клуни хэвлэлийнхэнд “Шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байна. Бид давж заалдах болно” гэж хэлжээ.

 

Шүүхийн шийдвэрийн дараа НҮБ-ын Хүний эрхийн байгууллага дургүйцлээ илэрхийлж “Сэтгүүлчдийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийг боогдуулах хэрэггүй” хэмээн Египетийн удирдлагуудад мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин