Дэлхийн аваргын хүрэл медаль зүүлээ
2015-08-31

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо долоон дөрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Сүүлийн өдөр зохион байгуулагдсан багийн тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөв.

 

Манай эрэгтэй баг хүрэл медалийн тавцанд зогсож, эмэгтэй баг шагналт V байр эзэллээ. Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны багтай хүч үзэж, тэднийг нутгийн дэвжээн дээр нь илүүрхэн ялж, дэлхийн аваргын анхны медалиа зүүлээ.

 

Харин өнгөрсөн жил дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртэж байсан манай эмэгтэй баг ХБНГУ-ын багтай хүрэл медалийн төлөөх барилдааныг хийж, ялагдал хүлээн, тавдугаар байрт шалгарсан юм.

 

 

Б.Бэхи

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
манай хүүхэнүүд мундаг барилдсан шүү, Германы багтай барилдахад санамсаргүй жижиг алдаанууд гарсанаас болж медальгүй үлдсэнийг дараа дараагийн тэмцээнүүдэд урьдчилж сайн тооцоолж барилдаарай, Та нараар бахархсан шүү. Амжилт хүсье.
2015-09-01
Зочин:
мундаг байсан,одоо бэлтгэлээ маш сайн хиийж жижиг алдаагаа судлаад засаад гадны тамирчидын судалгааг маш сайн хийгээд олимпод ороход медалийн төлөө барилдсан хэд,Түвшинбаяр аварга нар алт,мөнгө,хүрэл медалийг бөөндөж авна даа
2015-09-01
Зочин:
манай залуучууд, хүүхнүүд үнэндээ мундаг юм байна лээ. та нараараа бахархасан шүү. ямарч мундаг залуучууд гарч ирж байгаамбэ. хэдхэн хүнтэй манйх шиг жижиг орны тамирчид гялалзсан
2015-09-01
Зочин:
Мундаг байлаа
2015-08-31
Amjilt:
Uuriihen devjeen deer bagaar n ialna gedeg aguu amjilt shuu!
2015-08-31