Путин, Медведев хамтдаа бэлтгэл хийв
2015-08-31

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Сочи хотноо хамтарсан бэлтгэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд биеийн тамирын дасгал хийхээс гадна морь унаж, усанд сэлж, загас барьж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Удирдагчид 2010 оноос хойш хамтдаа бэлтгэл сургуулилт хийгээгүй болохыг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ.

 

Путин, Медведев нар бэлтгэлээ дуусгасны дараа Сочигийн олимпийн цэнгэлдэхэд зохион байгуулагдсан Оросын “UFC” тулааныг үзэж, ялагчид нь шагнал гардуулсан байна. Медведев твиттерийн идэвхитэй хэрэглэгч юм. Тэрбээр “Нэг өдрийг өөртөө зарцуул” гэсэн бол Путин “Гайхалтай үдэж байлаа” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ном:
Хуучины олон ховор ном сэтгүүл романуудаас бүрдсэн номын сан зарна 95705545
2015-08-31
zochin too:
Ene yaasan zardaggui laitai bair bee medee bolgonii door yabj bh yum ene xun medee bolgonii door comment bichij bhiin orond zar medee ntrd medee tabiach
2015-08-31