Хэт даврагчдын зоосон мөнгө гүйлгээнд гарчээ
2015-08-31

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 14.00 цагт олон нийтийн сүлжээнд хоёр цаг үргэлжлэх видео бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ бичлэг эхлэхээсээ дуусах хүртлээ хэт даврагчдын гаргасан динар алтан зоосны талаар өгүүлжээ.

 

Хэт даврагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй болж буйг тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади мэдэгдсэн юм. Энэ сарын 15-ны байдлаар 100 сая орчим алтан зоос хэвлэлтээс гарч, гүйлгээнд ороход бэлэн болжээ. Тус бүлэглэлийн удирдлагууд зоосон мөнгийг өчигдрөөс эхлэн албан ёсоор гүйлгээнд оруулахыг зөвшөөрч, Иракийн мөнгөн дэвсгэртүүдийг шатааж эхэлсэн байна. Харин Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади “Тун удахгүй эдгээр зоос хүчингүй болно” гэж мэдэгджээ.

 

Хэт даврагчид эзлэн авсан газар нутгийнхаа зах, худалдааны төвийн эздэд зоосон мөнгөө өгч, хуучин дэвсгэртүүдийг нь хураан авсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин