Кейни Уэст Ерөнхийлөгч болохыг хүсдэг
2015-08-31

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын “Microsoft” театр “MTV 2015” шагнал гардуулах ёслол албан ёсоор эхэлж, холливуудын алдартнууд шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ жилийн наадамд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 100 гаруй уран бүтээлч оролцож байна. Наадмын эхний шагнал буюу “Шилдэг хип хоп дуу” номнацийн эзнийг дуучин Майли Сайрус тодруулсан байна.

 

Ялагчаар реппер Кейни Уэст, Биг Сеан болон дуучин Жон Леганы хамтран дуулсан “One Man Can Change The World” дуу тодорчээ. Энэ үеэр Кейни Уэст өөрийгөө 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн байна.

 

Кейни “Надад бүхий л боломж байна. Би хоёр дахь өнгөт арьст АНУ-ын Ерөнхийлөгч болмоор байна” гэж хэлжээ. Түүнийг ийнхүү хэлэхэд танхимд сууж байсан дуучин Тэйлор Свифт, реалити шоуны од Ким Кардашиан нар “Чи чадна. Чи бол гайхалтай нэгэн” гэж хэлсэн байна. Мөн танхимд сууж байсан уран бүтээлчид Кейнигийн төлөө саналаа өгөхөө мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин