Тяньжин: Цуурхал тараасан 202 хүнийг баривчилжээ
2015-08-31

 

Хятадын боомт хот Тяньжины дэлбэрэлттэй холбоотой худал мэдээлэл, цуурхал тараасан 202 хүнийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Баригдсан хүмүүсийн дунд сэтгүүлчид, блог хэрэглэгчид багтаж байгаа хэмээн Бээжингийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Цагдаа нар баригдсан хүмүүсийн мэдээллийг задруулахыг Бээжингийн удирдлагууд хатуу хориглосон хэмээн сэтгүүлчдэд “China daily” сонины цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Тяньжины дэлбэрэлттэй холбоотой худал мэдээлэл ихээр цацагдах болсон бөгөөд цензургүй мэдээллийг багасгахын тулд “Синьхуа” агентлаг 1-2 цагт шинэ мэдээлэл иргэдэд өгч байна.

 

Энэ сарын 12-ны 23.30 цагт болсон дэлбэрэлтийн улмаас 150 хүн амиа алдаж, 23 хүн сураггүй алга болж, 367 хүн өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна. Мөн 25 хүний биеийн байдал тун байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 11 хүн энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Мөн цагдаа нар ажлын хариуцлага алдаж, 700 тонн цаниад агуулахад зөвшөөрөлгүй хадгалж байсан “Tianjin International Ruihai Logistics” компанийн захирал Юи Шүвэй, орлогч захирал Дун Шесуан болон 10 хүнийг баривчилжээ.

 

Цагдаа нар дэлбэрэлттэй холбоотой худал мэдээлэл цацсан хүмүүсээс гадна өнгөрсөн долоо хоногт олон улсын анхаарлыг татсан Хятадын улсын хөрөнгийн зах зээл 8 хувиар унасантай холбоотой худал мэдээлэл, цуурхал тараасан хүмүүсийг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зөв:
Энэ хүмүүс худал мэдээлэл цацаагүй дандаа үнэнийг цацсан. Гэхдээ үнэн үг хэрэггүй үе байдаг. Их гүрний өөрийгөө удирдах ухаалаг бодлого гэж энэ шүүдээ
2015-09-01