Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2015-08-31

МҮХАҮТ өнөөдөр Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичгийн зорилго нь одоо мөрдөгдөж байгаа салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар бизнесийн таатай, эрүүл орчинг бүрдүүлэх, шингэрүүлсэн хийн түлшний салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хамтран тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхийг холбогдох төрийн байгууллагуудад уламжлах, төрөөс санхүүгийн болон бодлогын дэмжлэг авах зэргээр хамтран ажиллах юм байна.

 

Энэ хүрээнд шингэрүүлсэн хийн түлшний салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, татварын таатай орчин, уян хатан бодлогоор дамжуулан хийн хэрэглээг нэмэгдүүлж агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах. Цахилгаан эрчим хүчний хомсдлоос гарахад чиглэгдсэн ажлууд хийх, нэгдсэн болон бие даасан хийн хангамжийн системээр орон сууцны айл, өрхийг хийгээр хангах олон улсын стандарт, нормыг нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх аж. 

 

Манай улс шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас 93%-ийг, Солонгос улсаас 3-4%-ийг үлдсэн хувийг БНХАУ-аас импортлож байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин