Оюутнуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлнэ
2015-09-01

Батлан хамгаалах яам (БХЯ) оюутнуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр БХЯ болон Монголын Үндэсний их сургууль (МҮИС) хамтран ажилах санамж бичиг байгуулжээ.


Санамж бичгийн хүрээнд МҮИС-д “Цэргийн тэнхим” байгуулж, "Цэргийн анхан шатны бэлтгэл", “Бэлтгэл офицер” төсөл хэрэгжүүлэн, оюутнуудад цэргийн мэдлэг олгох аж. БХЯ-наас тус сургуульд “Цэргийн тэнхим”-ийн эрхлэгч, багш нарыг бэлтгэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм.

 

Санамж бичигт БХЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, МҮИС-ийг төлөөлж Монголын Үндэсний их сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат нар гарын үсэг зуржээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sotsilizmiin huaran mayagiin
2015-09-01