Булганд Өвөрмонголын соёлын өдрүүд боллоо
2015-09-01

“Өвөр Монголын соёлын өдрүүд” Булган аймагт өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн алба хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу хийсэн юм.

 

Соёлын өдрүүдийн хүрээнд гэрэл зураг, уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдэв. Мөн Европын олон орноор аялан тоглолт хийсэн Хөлөнбуйрын сургуулийн "Таван тансаг" хамтлаг, "Улаан мөчир" чуулгын хамтарсан тоглолт болж "Дэжид", "Долоо дахь амт" гэх мэт Өвөр монголын уран сайхны кино үзэгч түмний хүртээл болжээ.

 

Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны төдийгүй Булган аймагтай,  цаашид соёл урлаг, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарт харилцан туршлага солилцож,  хамтран ажиллах санал санаачлагыг нэмэгдүүлэхэд томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэдгийг Булган аймгийн удирдлагууд хэлсэн үгэндээ онцолсон байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин