Г.Идэрхүүд мөнгөн медалийг нөхөн олгоно
2015-09-01

Катар улсын Доха хотод энэ оны тавдугаар сард Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тэгвэл тус тэмцээний эрэгтэй 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн тажикийн Зелимхан Юсупов нь допингийн шинжилгээгээр ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн байна.

 

Иймд түүний авсан мөнгөн медалийг хүчингүйд тооцон хураан нэгдүгээр тойрогт 4:6 онооны харьцаагаар түүнд ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд монголын бөх Г.Идэрхүүг 12:2 онооны харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн киргизийн бөх Э.Довдурбек Уулуд мөнгөн медаль хүртэх, мөнгөн медалийн төлөө барилдаанд Юсуновт 2:7 -гоор ялагдаж тавдугаар байрт орсон монголын бөх Г.Идэрхүүд хүрэл медаль нөхөн олгох шийдвэрийг ДБНХ-ноос гаргасан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин