Тусгай олимпийн хорооны удирдлагууд хуралдаж байна
2015-09-01

Олон улсын тусгай олимпийн хорооны Зүүн Азийн бүсийн орнуудын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Шангри Ла зочид буудалд эхэлж байна.

 

Энэхүү хуралд Олон улсын тусгай олимпийн хорооны тэргүүн дэд захирал Жанет Фроетшер, Бүс нутгийн хөтөлбөрийн захирал Марк Эдэнзон, Зүүн Азийн бүсийн захирал Мэри Гу болон БНХАУ, Хятадын Тайпей, ХонгКонг, Макао, БНСУ, Монголын тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид оролцож байна.

 

Манай улсын тусгай олимпийн хороо нь 2013 оны дөрөвдүгээр сард үүсэн байгуулагдаж, Олон улсын тусгай олимпийн хорооны гишүүнээр элсэн, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Монголын тусгай олимпийн хорооны тэргүүн С.Оюун хэлсэн үгэндээ “Тамирчдадаа боломж олгох тусам тэдний амьдрал бүрэн дүүрэн байх бололцоо нээгдэж, авъяас чадвараа нээн хөгжүүлж, амьдралд нь эерэгээр нөлөөлөх шинэ дадал зуршилтай болдог юм. Энэ удаагийн уулзалт гэсэн тусгай олимпийн тамирчдыг сонирхолтой сайхан үйл явдлаар улам бүр баялаг болгохын төлөө ажиллаж байгаа Олон улсын тусгай олимпийн хороо, Зүүн Азийн тусгай олимпийн хороо болон Монголын тусгай олимпийн хороонд өгөөжтэй сайхан үйл явдал болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон.

 

 

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олон улсын тусгай олимпийн хорооны Зүүн Азийн бүсийн орнуудын удирдах зөвлөлийн хурал энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж.

 

 

 

 

 

 

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин