Хятадад химийн үйлдвэр дэлбэрчээ
2015-09-01

Хятад Шаньдун мужийн Дунин хотноо байрлах нэгэн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр 23.25 цагт болсон бөгөөд дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрсдээгүй хэмээн хотын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

Цагдаагийн газраас “Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Дэлбэрэлт болох үед үйлдвэрт 50 гаруй ажилчин байсан гэсэн. Тэдэнтэй холбоо тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр 11.00 цагт химийн шинжээчид дэлбэрэлт болсон үйлдвэрт ирэх болно” гэжээ.

 

Өнгөрсөн сард Хятадад гурван дэлбэрэлт болжээ. Эргэн сануулахад, дэлхийн хамгийн том 10 боомтын нэг Тяньжин хотноо өнгөрсөн сарын 12-нд Рүй Хай компанийн эзэмшлийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, 150 хүн амиа алдсан юм. Энэхүү дэлбэрэлтээс 11 өдрийн дараа Шандон мужийн Зибо хотноо байрлах “Раншин” гэх химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 15 хүн гэмтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин