Оюутнууд тангараг өргөлөө

Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн анхны өдөр. Энэ өдөр их, дээд сургуулийн босго алхаж буй оюутнууд тангараг өргөлөө.
Монголын оюутны холбооноос Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагааг тав дахь удаагаа Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгууллаа. Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэ жил 20 гаруй мянган сурагч оюутан, суралцагчийн эгнээнд нэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ