”Байна уу, ээжээ” дуу үзэгчдийг байлдан дагуулсаар
2015-09-01

 

Эх, үрийн нандин холбоог харуулсан "Байна уу, ээжээ" дуу олон нийтийн хүртээл болсон цагаасаа эхлэн Монголын ард түмнийг байлдан дагуулсан хэвээр байгаа билээ. Хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж, ээжийгээ улам их хайрлах, халамжлах, ээж рүүгээ өдөр бүр залгаж хайртай гэдгээ хэлэх сэдлийг төрүүлж өгсөн энэхүү гайхалтай уран бүтээлийг Юнител группын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлж, Монголын ард түмэндээ бэлэг барьсан билээ.

 

 

Өнгөрсөн Баасан гаригт болсон Guys хамтлагийн “Амьдрал үргэлж сайхнаараа” тоглолтын үеэр энэхүү дуу анх удаагаа тайзнаа дуулагдаж, хүрэлцэн ирсэн олон үзэгчдийг уйлуулж, догдлуулж чадсан юм. Тус уран бүтээлийг Guys хамтлагийн ахлагч М. Мягмар, дуучин С.Сарнай нар амилуулсан бөгөөд дуучин С.Сарнай өөрөө хэзээ мөдгүй ээж болох гэж буй ч үзэгчдийгээ хүндлэн тайзнаа гарч ирсэн нь гайхалтай байлаа.

 

 

“Амьдрал үргэлж сайхнаараа” тоглолтын өмнө Юнител группээс “Байна уу ээжээ” дууг хэн хамгийн сайн дуулах вэ? уралдааныг зарласан бөгөөд 14 настай Бат-Өлзийгийн Бат-Ундрал  хүү шалгарч, НАСАН ТУРШДАА ХАЙРТАЙ ЭЭЖТЭЙГЭЭ ҮНЭГҮЙ ЯРИХ ЭРХ, ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН J1 ACE УХААЛАГ ГАР УТАС, 80 ДУГААРЫН ЭЗЭН болсон юм.  

 

Ээжрүүгээ залгаж хайртай гэдгээ хэлээрэй

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин