Кардашианд атаархдаг гэжээ
2015-09-01

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон өчигдөр “NBS” телевизийн “Өглөөний мэнд, америкчуудаа” нэвтрүүлэгт оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “MTV” шагнал гардуулах ёслолын талаар ярьсан байна.

 

Анистон “Би Кейни Уэстийн яриаг сонсоод Ким Кардашианд их атаархлаа. Кейни эхнэртээ хязгааргүй хайртай бололтой. Эр хүн хайртай хүнээ ингэж магтахад би дуртай байдаг. Кейни, Кардашианг заагаад “Бурхны бэлэг. Чамгүйгээр ирээдүйн амьдралаа төсөөлж чадахгүйнээ. Чи бол миний бүх зүйл” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод сэтгэл минь их хөдөлсөн” гэж хэлжээ. Жүжигчин бүсгүй мөн Кардашианы биеийг төгс гэсэн байна.

 

Анистон дөрвөн жил үерхсэн Жастин Терокстай өнгөрсөн сарын 2-нд Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан билээ. Саяхнаас хуримын зургууд нийтэд ил болсон. Мөн хосыг тун удахгүй хүүхэдтэй болно хэмээн хэвлэлүүд мэдээллэх болсон билээ. Энэхүү мэдээллийг Анистон үгүйсгэсэн байна. Тэрбээр “Би тун завгүй байна. Шинэ киноны зураг авалтад оролцож байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жастин Теру ш дээ, юун Терокс вэ? кк.
2015-09-01