Англи хэлний толь бичиг хандивлалаа

Жил жилийн 9-сарын 1 өдөр оюутан сурагчдын хувьд дурсамжтай өдөр болон өнгөрдөг. Энэ жил ч мөн адил Монгол орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт нэгэн зэрэг болж байна.
Нийслэлийн Хан-уул дүүргийн 8-р хорооны ерөнхий боловсролын 118 дугаар дунд сургууль болон 209 дүгээр цэцэрлэгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа оролцжээ.
Тэрээр тус сургуулийн номын санд англи хэлний гарын авлага болох Англи-Монгол толь бичиг 30 ширхэгийг хандивлажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ