Л.Гансүх нарыг шүүнэ
2015-09-02

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 

Тэднийг Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаад байгаа юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан. Тэгвэл түүний хүсэлтэд "Таны хүсэлтэд дурьдсан Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломж бүрэн нээлттэй. Гагцхүү дээрх харилцааг хэрэгжүүлэхдээ шүүх, Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний хувийн болон гэр бүл, захидал харицлааны нууц, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсны зарчмыг тууштай баримтлах үүрэгтэй" гэсэн хариуг хүргүүлсэн билээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин