Хилийн 0218 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ
2015-09-02

Монгол Улсын Ерөнхий сайдын ажил сайжруулахаар өгсөн үүрэг даалгаврын дагуу “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томилсон байна.

 

Харин Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
харамсалтай цаг үед байна даа:
хуучин нийгмийн үлдэгдэл гэж муухай харж гоочлохоос илүү тэр үед ямар их хариуцлага төрийн нууц их байсан юм бэ дээ одоо ч гадны тагнуул гэртээ сууж байгаад л цэргийн анги нэгтгэлийн тоо дугаар байрлалыг нь мэдэж болж байна монгол ийм л болж аль хэдийн тусгаар тогтнол гэж байхгүй болсон байна даа
2015-09-02