Бангкок: Хоёр дахь сэжигтэнг баривчилжээ
2015-09-02

 

Тайландын нийслэл Бангкок хотноо байрлах “The Erawan” бунхны дэргэд болсон халдлагатай холбоотойгоор хоёр дахь сэжигтэнг цагдаагийнхан баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цагдаа нар гэмт этгээдийг Камбожийн хил дээрээс баривчилсан хэмээн Ерөнхий сайд Прают Чан-Оча сэтгүүлчдэд мэдэгджээ. Баригдсан этгээдийн гадаад төрх ил болсон бөгөөд цагдаагийнхан нэр болон хувийн мэдээллийг нь нийтэд задруулахаас эрс татгалзсан байна.  Тэрбээр халдлага үйлдсэн гол сэжигтэн буюу шар футболктой эрийг гадаадын иргэн хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурьджээ.

 

Өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар нэгэн захын хорооллоос гэртээ галт зэвсэг, тэсрэх бодис зэргийг нууж байсан 28 настай эрийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн билээ. Баригдсан залууг Тайландын иргэн бус Туркийн иргэн хэмээн тус улсын цэргийн генерал Удомдеж Ситабутр мэдэгдсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongolchuud end tend hulgai hiigeed l yavdagtai adil um bailgui dee, hu
2015-09-02
Зочин:
MUSULMAN ERCHUUD YAKHAARAA ZOLBIN YUM SHIG END TEND TENEED L USTGAJI SUITGEED YAWDAG YUM BOL DOO
2015-09-02