“Google” логогоо өөрчилжээ
2015-09-02

Өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас хойш ашигласан логогоо “Google” компани өчигдрөөс эхлэн сольсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шинэ лого өмнөхөө бодвол дармал үсгээр, арай бүдэг өнгөтэй болжээ. “G” болон “g” үсэг цэнхэр, “о” болон “e” үсэг улаан, “о” үсэг шар, “l” үсэг ногоон өнгөөр бүтээгдсэн байна. Тус компани 1998 оноос хойш 10 удаа логогоо өөрчилсөн байна.

 

Лого зохион бүтээгч Марк Синклер “Шинэ лого илүү боловсронгуй, хүмүүсийн нүдэнд хурдан дасахаар болсон. Бид цаг үедээ тохируулан логогоо өөрчилсөн. Шинэ лого өмнөхөөсөө илүү даруухан, том үсгээр бичигдсэн” гэж хэлжээ. Шинэ логог зөвхөн суурин компьютерээс орохдоо харах боломжтой гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин