Ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмлээ
2015-09-02

УБТЗ-ын удирдах зөвлөл хуралдаж, ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс арван хувь нэмэх шийдвэр гаргажээ.

 

Тус байгууллагад 16 мянган иргэн ажилладаг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн оноос хэмнэлтийн горимд шилжиж агуулахад хадгалагдаж байсан хэрэглэдэггүй барааг зарж захиргааны урсгал зардлуудыг зогсоожээ. Үүний үр дүнд цалин нэмэх боломж гарсан гэнэ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин