Бээжинд парад үзэх удирдагчид
2015-09-02

Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад энэ сарын 3-нд Бээжин хотноо зохион байгуулагдах билээ. Энэхүү цэргийн жагсаалыг үзэж сонирхохоор дэлхийн 27 орны төрийн тэргүүн Бээжин хотноо хүрэлцэн ирнэ хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Мөн парадад Хятадаас гадна Беларус, Пакистан, Венесуэль, ОХУ, Куба, Монгол, Мексикийн цэргүүд алхаж, сүр хүчээ гайхуулах юм. Хятадын “www.shanghaidaily.com” сайт Си даргын урилгыг хүлээн авч, Бээжин хотноо ирэх эрхмүүдийг танилцуулжээ.

 

Цахиагийн Элбэгдорж

 

 

Хятадын мөнхийн хөрш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны хүмүүсийн хамтаар Бээжин хотноо зохион байгуулагдах ялалтын баярыг үзэж сонирхох билээ. Тус улсын цэргүүд өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан агуу их ялалтын баярт оролцож, алхсан. Мөн монгол цэргүүд Тянь Ань Миний талбайд алхах билээ.

 

Владимир Путин

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдөр албан ёсоор Бээжин хотноо очихоо мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн Си дарга болон Хятадын түмэнд хятад дуу дуулж сонирхуулахаар төлөвлөж буйг Бээжин хотноо суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов мэдэгдсэн билээ. Путин ялалтын баярт оролцохоос гадна Хятадад төрийн айлчлал хийнэ. Оросын цэргүүд парадад алхах юм.

 

Барак Обама

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ялалтын баярт оролцохоор болсон хэмээн Цагаан ордноос мэдээлсэн. Тэрбээр өнгөрсөн онд Бээжин хотноо айлчилсан юм.

 

Дэвид Камерон

 

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ялалтын баярт оролцох билээ. Си дарга өнгөрсөн сарын 24-нд парадад оролцох урилгыг Ерөнхий сайдад өгчээ.

 

Жоко Видодо

 

 

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Си даргын урилгын хүлээн авсныхаа дараа очихоо албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр “Бээжинд очих нь нэр төрийн хэрэг” гэж жиргэжээ.

 

Нарендра Моди

 

 

Энэ оныг Хятад Энэтхэгийн найрамдлын жил хэмээн Си дарга мэдэгдсэн. Тэрбээр хамгийн эхэнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид парадад оролцох урилга явуулсан юм. Энэхүү урилгын Моди хүлээн авснаа өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн билээ.

 

Раул Кастро

 

 

Кубын удирдагч Раул Кастро Бээжин хотноо очихоор болсон хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн. Өнгөрсөн тавдугаар сард Си дарга, удирдагчтай Москва хотноо уулзах үедээ урилга өгсөн байна.

 

Нурсултан Назарбаев

 

 

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ялалтын парадад оролцохоос гадна Бээжинд төрийн айлчлал хийнэ.

 

Абдуль Фаттах аль Сиси

 

 

Египетийн Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси, Си даргын урилгыг хүлээн авсан билээ. Тэрбээр Бээжин хотноо Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Энрике Пена Ньето

 

 

Мексикийн цэргүүд ялалтын баярт оролцохтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Ньето Бээжин хотноо очиж, Си даргатай биечлэн уулзахаар болжээ. Тэрбээр өнөөдөр Бээжин хотноо ирнэ.

 

Николас Мадуро

 

 

Венесуэлийн цэргүүд мөн ялалтын баярт оролцох билээ. Си дарга тус улсын Ерөнхийлөгч рүү урилга явуулсан юм. Гэхдээ Николас Мадуро Бээжин хотноо ирэх эсэх нь тодорхойгүй байна.

 

Ким Чен Ун

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сарын сүүлчээр Бээжин хотноо очихоо мэдэгдсэн. Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг энэхүү мэдээллийг баталсан бөгөөд “Удирдагч Бээжин хотноо очих болно” гэж мэдэгджээ.

 

Бан Ги Мүн

 

 

НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр ялалтын баярт оролцохоор болсноо мэдэгдсэн билээ.

 

Нажиб Разак

 

 

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак Бээжин хотноо маргааш ирэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 21-нд Бээжингийн парадыг үзэх урилга хүлээн авсан гэдгээ мэдэгдэж, Си даргад талархалаа илэрхийлсэн билээ.

 

Кристина Фернандес де Киршнер

 

 

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер энэ оны эхээр Бээжин хотноо төрийн айлчлал хийсэн юм. Энэ үеэр Си дарга, Ерөнхийлөгчид урилга өгчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochinЗочин:
ene muu dald ordoggui eebii yu hiij yvaa n ....aasai
2018-04-10
ee:
zevuun garuud tsuglah n de
2015-09-02