“Судалбар” үзэсгэлэн дэлгэгдлээ
2015-09-02

Зураач О.Дарамбазар, Ч. Болор нарын  уран бүтээлийн хамтарсан  “Судалбар” үзэсгэлэн наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 9-ний хооронд Blue Moon art Gallery-д дэлгэгдлээ.

 

Зураач О.Дарамбазар нь ХХ зууны Монголын уран зургийн мастеруудаар хичээл заалгаж, тэдгээрийн арга барилаас суралцаж байжээ. Тэрбээр 1980 оноос хойш график болон уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвисаар байна. “Судалбар” үзэсгэлэнд түүний 20 орчим байгалийн судалбар зургууд дэлгэгджээ.

 

Зураач Ч.Болор нь н.Ичинноровын шавь болж урлагт эргэлт буцалтгүй орсон бөгөөд түүний бүтээлүүдээс багшийнх нь арга барил харагддаг байна. Түүний байгалийн бүтээлүүд нь баялаг өнгөтэй, тухайн үеийн байгалийн агшинг үзэгчийн сэтгэлд мэдрэгдтэл дүрслэдгээрээ онцлог.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин