Муу энергийг биеэсээ гарган, эмчлэх сургалт болно
2015-09-02

Дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй праник эмчилгээг Монгол Улсад сурталчлан таниулах зорилгоор АНУ-ын мастер Глинн Мэндоза болон мастер Мэрилад Мэндоза нар Монголд ирээд байна.  Глинн Мэндоза нь энергийн мастер, Нью Жерси дэхь Праник төвийн захирал, нярай хүүхдийн эмч мэргэжилтэй, доктор цолтой юм байна.

 

Тэд энэ сарын  5, 6-нд монголчуудад зориулж, сургалт хийх аж.   Сургалтад хамарснаар хүний биеийн энергийн талаарх ойлголт, бохир энергиэс яаж биеэ цэвэрлэх, хүнийг эрч хүч дүүрэн энергижүүлэх гэх мэт техникүүдийг заах юм байна.

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин