Зуны олимпийн лого хулгайн бүтээл байжээ
2015-09-02

 

2020 оны зуны олимп болон паралимп Токио хотноо зохион байгуулагдах билээ.  Саяхан тус улсын олимпийн хороо “Tokyo 2020” олимпийн албан ёсны логог танилцуулсан юм. Логоноос болж япончууд хүндхэн байдалд орсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Учир нь тус логоны загварыг гаргасан Кенжиро Сано бусдын санааг хулгайлж, хуулбарласан болохыг тогтоосон байна.

 

Олон улсад танилцуулаад буй зуны олимпийн лого Бельгийн “Liege” театрт зориулж хийсэн логог хуулбарласан хэмээн тус логоны дизайнер, Белгийн уран бүтээлч Оливер Деби сэтгүүлчдэд мэдэгдэж, гомдол гаргажээ.  Тэрбээр логоны эх хувь болон олон улсад танилцуулаад буй “Tokyo 2020” олимпийн логоны харьцуулсан зургийг дэлхийн олимпийн хорооны удирдлагууд руу явуулж, тус логог ашиглахгүй байхыг шаардсан байна.

 

Тус лого хулгайн бүтээл болохыг тогтоосны дараа Японы олимпийн хороо Саногийн логоноос татгалзсан хэмээн  тус улсын төрийн мэдлийн “NHK” агентлаг мэдээлжээ.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ymr shaatsan jinger we:
ene france gci ymr shaatsimbe iimerhvv tostei logo delhii dayaar bhd miniihiig hulgailsan geed gvriij bdg jinger yumda??? ydj ongo ni oor bhd yag adilhan bol bas yaay ghsen
2020-01-21
ugaasaa muuhai:
shineer hiihgui yu daa. shal manguu haragdaj bna
2015-09-03
Зочин:
Harikiri hii hii
2015-09-03