Порошенко жагсагчдыг тайван байхыг уриалав
2015-09-02

 

Киев хотноо болж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко “Ukraine 1” телевизээр дамжуулан жагсагчдыг тайван байхыг уриалсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Киев хотноо үргэлжиж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн байгууллагын нэг ажилтан амиа алдсанд харамсч байна. Парламентын ордон руу тэсрэх бөмбөг шидсэн этгээд хуулийн дагуу шийтгэл авах болно.  “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск”-ийн гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа учир салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутагт илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж байна. Бид шинэчилсэн хуулийн хүрээнд зүүн хязгаарыг эргүүлэн авах боломжтой. Харин энэхүү хууль украинчуудад таалагдахгүй байгаа бололтой. Украинд дахин хямрал хэрэггүй. Бид ярилцаж, шийдэлд хүрэх ёстой” гэж мэдэгджээ.

 

“Свобода” намын дэижигчид Киев хотноо жагсч байгаа бөгөөд Дээд Рада буюу парламент тус хуулийг баталсан тохиолдолд  Майданы хувьсгалыг эхлүүлж, Порошенког суудлаас нь түлхэн унагаах болно гэдгээ сануулжээ.

 

Өнгөрсөн сарын 31-ны 18.00 цагаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжиж байна. Жагсаалд ойролцоогоор 3500 хүн оролцож байгаа бөгөөд 470 орчим цагдаа ажиллаж байгаа юм. Цагдаа нар ордон руу тэсрэх бөмбөг шидсэн этгээдийг баривчилсан бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэж, зөвшөөрөлгүй галт зэвсэгтэй байсан 30 хүнийг тусгаарлаад байна. Дэлбэрэлтийн үеэр 131 хүн гэмтэж, 59 хүн эмнэлэгт хүргэгджээ. Өчигдөр 147 хүнийг саатуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uu ene ukrain chin yachihsan humuus ve..
2015-09-02
Зочин:
Энэ одоо жагсаал хувьсгалд дургүй болчихлоо гэнэ
2015-09-02
zochin:
dahij dain bolj ukerian bh bh gazartaa ochvol taarna
2015-09-02
зочин:
украйн маш даварсан байна даа анхнаасаа баруун болон баруун төвийн украйныг польшид ихэнхийг нь үлдсэнийг нь румын унгарт өгсөн бол юу гэж ийм явдал болох вэ оросууд украйныг бүтнээр нь авах гэж польшийн украйныг ЗХУ-д нэгтгэж үүний төлөөсөнд Германаас Польшид померан силез дорнод пруссын өмнөд хэсгийг авч өгч байсан үүнээс болж герман маш их хохирч гомдолтой үлдэж оросуудад дургүй нь хүрсэн шүү дээ энэний хүчинд хэн хожсон бэ украйн хожсон нэгтгэж өгсөнийх нь төлөө оростоо дайсагнасан шал хэрэггүй украйнаас болж орос польш герман 2 улстай муудаж өстөн болсон юм даварсан украйнд нэмж крым донбасс, луганск, одесс,харьковын орос хүмүүс амьдардаг нутгаа хүртэл өгсөн тэднийг крымын татар , халимаг нарын оронд сибирт тарааж суулгаад баруун хэсгийг нь польшид нь буцаагаад өгсөн бол өнөөдөр орос хожих байлаа яг үнэндээ тэр үед сталин польш герман 2-г аймаар дээрэлхэж байж украйныг ийм том улс болгосон мөн хиймлээр казахстан гэдэг бас нэг том улсыг байгуулж бас л өөртөө ашиггүй зүйл хийсэн дэ
2015-09-02