Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагт эхэлнэ
2015-09-02

 

БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас  цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. 

 

Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх  бөгөөд  БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаны  дараа гадаад орнуудын цэргүүд жагсах юм байна. Манай улсаас оролцох цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасан  тухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ мэдээллээ. Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэргүүд үсгийн дарааллаар жагсах бөгөөд монгол цэргүүдийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа аж.

 

 

Тодруулбал, Афганистан, Беларусь, Лаос, Мексик зэрэг есөн орны араас Монголын дайчид жагсана. Харин манай дайчдын араас  Пакистан, Серби, ОХУ-ын цэргүүд жагсах юм байна. Жагсаалыг МҮОНРТ, TV9, 25TV, Eagle телевизүүд шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д  болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо.Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаныхан ажиллаж байна. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Одоо тэгээд Хятадууд 2-р дайнд Японыг ялж, 70 жилийн ойгоо тэмдэглээд байна уу? Түүхийг гуйвуулж, Хятадыг тахин шүтэх цаг үе ирэв үү? Яахаараа Монголчууд бид энэ хачин ойн арга хэмжээг бялдуучилна вэ? Хятадууд манай улс төрчдөд их зоос өгч, улс төр, эдийн засгийн эрх мэдлээ тогтоосон болохоор тэр үү?
2015-09-02
монгол үндэстэн ялсан:
манай монгол үндэстэн ах эгч нар хятадуудыг дарлагдаж байхад нь япончуудаас чөлөөлж байлаа шүү дээ түүнээс хятад ялаагүй шүү дайнд
2015-09-02