Манай тамирчин Жакарта хотноо дүрэмгүй тулалдана
2015-09-03

 

Манай улсын тамирчин, холимог тулааны ОУХМ Ж.Нарантунгалаг энэ сарын 27-нд Индонез улсын нийслэл Жакарта хотод ОХУ-ын тамирчин Марат Гафуровтой дүрэмгүй тулалдахаар болжээ.

 

Тодруулбал, тэд дүрэмгүй зодооны томоохон тэмцээн болох “Odyssey of Champions”-д сугалаа таарч тулалдахаар болсон байна.

 

Энэ тухай дэлхийн спортын хэвлэлүүд "ММA-гийн аваргын бүсийн эзэн Жадамбаагын Нарантунгалаг, Марат Гафуров нарын тулаан нэлээд ширүүн тулаан болох төлөвтэй. Магадгүй Азийн ММА-гийн хамгийн ширүүн, гайхалтай, сонирхолтой зодоон болохыг үгүйсгэхгүй байна. Монгол Улсын тамирчин Ж.Нарантунгалаг нь 2011 онд  Макаод зохиогдсон "Legend-6" тулаанд Австралийн тамирчин Адриан Пангийг буулган авч ММA-гийн аваргын бүсийн эзэн болсон юм. Энэ удаагийн тулаанаараа өмнөх цолоо хамгаалахад бэлэн байгаа бололтой" хэмээн бичсэн байна.

 

Харин ОХУ-ы тамирчин Марат Гафуровын талаар бичихдээ "Гафуров бол ММА-гийн тэмцээнүүдэд барагтаа ялагдал хүлээж байгаагүй. Тэр өнгөрсөн тавдугаар сард  Эв Тингтэй тулалдахдаа амьсгалыг нь боож, давуу ялалт авсан юм" хэмээн бичжээ.

 

Тулалдаан энэ сарын 27-нд Жакарта хотын  төвүүдийн нэг болох Istora Senayan-ийн талбарт болох юм байна. 

 

 

Б.Дэжид

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tsaad xun nu buxiin turluur xicheelledeg xun yum shig bna daa. Narantungalag maani notsoldoxdoo xer yum bol. Iim tulaand golduu buxiin turliinxen boolt uchix mexeer esvel darj xebtej baigaad nudseer baigaad yalj xaragdax yum. Karatgiinxan dandaa l zoduulj xaragdax yum. Ter talruugaa beltgelee sain xiivel zugeer bx aa.
2015-09-03
haraa:
usa-n ufc-d irj zodoldvol aluulnaa aan ireed hereggui biz dee.
2015-09-03
Зочин:
Naraa mini nam tsohichood hureed ireerei
2015-09-03
Зочин:
Amjilt xusie! Ee dee bertel gemtlees sergiilexiig bodooroi.
2015-09-03