Бээжин: Зянь Земин гэрийн хорионоос гарчээ
2015-09-03

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн сарын сүүлээр Коммунист намны хуучин дарга байсан Зянь Земинийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргасан билээ. Бээжингийн цагдаа нар Зянь Земин болон түүний хөвгүүдийг баривчилж, тодорхойгүй хугацаагаар гэрийн хорионд оруулснаа сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Зянь Земин  гэрийн хорионоос гарахаас гадна хэдхэн минутын дараа эхлэх ялалтын парадыг үзэхээр Тань ань Миний талбайд хүрэлцэн ирсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр Си даргын дэргэд явж байгаа нь “CCTV”-ийн дамжуулсан шууд нэвтрүүлгийн үеэр гарчээ.

 

Зянь Земин хэзээ суллагдсан нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин