Бээжин: Си дарга үг хэллээ
2015-09-03

 

Бээжингийн ялалтын парад эхэлсэнтэй холбогдуулан тус улсын дарга Си Зиньпин ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэрбээр ярианыхаа эхэнд “Хятадын тусгаар тогтнол асар их үнэ цэнээр олдсон. Бид тусгаар тогтнол, газар нутгаа амь насаараа хамгаалж, бидний төлөө амиа алдсан тэр баатруудыг хэзээ ч мартах ёсгүй” гэж хэлжээ.  Си дарга 11 минут үг хэлсэн байна.

 

Бээжингийн ялалтын парадыг үзэхээр дэлхийн 49 орны төрийн тэргүүн, удирдлагууд хүрэлцэн иржээ. Тэдний 32 нь төрийн тэргүүн бол үлдсэн 17 нь өндөр албан тушаалтнууд аж.

 

Парадын үеэр дэлхийн 17 орны цэргүүд алхана. Олон улсын цэргүүд цагаан толгойн үсгийн дарааллаар алхах билээ. Ингэснээр Аргентин улсын цэргүүд эхэнд алхах бол Монгол Улсын цэргүүд аравдугаарт алхаж, ёслолын парадад оролцох юм. Ялалтын парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцоно.

 

Парадад явах дайчдын хайрцаг тус бүрийг бага тушаалын офиерууд бус зөвхөн генералууд удирдахаар болсон тухай “www.shanghaidaily.com” мэдээлэв. Хятад байгуулагдсаны ойн өдрөөр нийт 14 удаа цэргийн парад болсон байна. 1999, 2009 онд энэ улс байгуулагдсаныхаа 50, 60 жилийн ойгоор нүсэр парад болж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин