Дэлхийн маркын үзэсгэлэнгээс 3 дахь алтан медалиа хүртлээ

2015 оны Дэлхийн маркын үзэсгэлэн Сингапур улсад 8-р сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 67 орны марк цуглуулагчдын 3500 гаруй үзмэр 13 ангилалаар өрсөлдсөн байна.
Уг үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлж 4 ангилалд 8 үзэсгэлэнгээр манай марк цуглуулагчид өрсөлдсөнөөс Ч.Энхбат “Азийн шуудангийн түүх” ангилалд Алтан медаль хүртсэн бөгөөд уг медаль нь түүний Дэлхийн маркны үзэсгэлэнгээс авч буй 3 дахь Алтан медаль юм. Мөн Филателийн номын төрөлд түүний 2013 онд хэвлүүлсэн “Монголын шуудангийн түүх 1848-1937” ном нь тус үзэсгэлэнгээс Алтадсан мөнгөн медаль хүртсэн байна..
Түүний цуглуулга нь Монголын Шуудангийн түүхийн нэгэн зууныг өгүүлэх морин өртөө, Монголд ажиллаж байсан Хаант Орос, Хятад улсуудын шуудангийн салбар, БНМАУ-ын анхны шуудангийн марк түүний хэрэглээний ховор баримт, дугтуйг дэлгэн үзүүлдэгээрээ онцлог ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ