Солонгос эмнэлгүүд монголчуудыг дээдэлнэ
2015-09-03

 

Хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурав

 

БНСУ-ын Гёнги мужын эмнэлгүүдийн төлөөлөл өдгөө манай улсад айлчлаад байна.

 

Айлчлалд БНСУ-ын Гёнги мужийн Эрүүл мэнд, халамжийн газрын дарга И Хан Гён тэргүүтэй, Католик их сургуулийн Ариун Винсентийн эмнэлэг, Сүньчоньхян их сургуулийн Бүчонь дахь эмнэлэг, Кореа их сургуулийн Аньсань дахь эмнэлэг, Мёнжи эмнэлэг, Вильцийн нэрэмжит эмнэлэг, Би Ти Меди, Гёнги Медитур төв байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

 

Тэд манай улсын эрүүл мэндийн салбартай, хамтын ажиллагаа тогтоож, хамтран ажиллахаар ийнхүү ирээд байгаа аж.

 

Айлчлалын хүрээнд “Солонгос, Монголын эрүүл мэндийн салбарынхны нөхөрсөг уулзалт, үдэшлэг”-ийг өчигдөр Blue Sky цамхагт зохион байгууллаа.

 

Уг уулзалтад манай улсын Эрүүл мэнд, спортын дэд сайд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн монголын улсын болон хувийн хэвшлын эрүүл мэндийн байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцсон юм.

 

Уулзалтаар тэд өнөөгийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болон монголчуудын өвчлөлийг хэрхэн бууруулах, эмчилгээний асуудлын талаар ярилцлага өрнүүллээ. Мөн БНСУ-аас төлөөлөн ирсэн төлөөлөгчид өөрсдийн эмнэлгийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, хамтын ажиллагааг идэвхижүүлэхийг хүссэн юм.

 

 Гёнги мужийн Эрүүл мэнд, халамжийн газрын дарга И Хан Гён

 

Уулзалт, үдэшлэгийн эхэнд БНСУ-ын Гёнги мужийн Эрүүл мэнд, халамжийн газрын дарга И Хан Гён “Манай улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний 35-р байрт байгаа. Эдийн засгаас гадна эрүүл мэндийн салбар маань ч хурдацтай хөгжиж байна. Бидний зүгээс монголын эрүүл мэндийн салбартай түлхүү хамтран ажиллахыг хүсч байна. Миний мэдэхийн дэлхийн түүхэнд Монгол улс хамгийн том газар нутгийг эзэлж, байлдан дагуулж байсан түүхтэй ард түмэн байгаа. Агуу түүхтэй энэ ард түмний эрүүл мэндийн салбарт техник, технологийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Өнөөдрийн уулзалтаар бид БНСУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжлийг танилцуулж, илүү ойр дотно харилцаатай болохыг хүссэн юм. Мөн монголын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг БНСУ-д урьж, туршлага солилцох зорилготой.” хэмээн үг хэлэв.

 

Гёнги мужийн хувьд БНСУ-ын эмийн болон эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн 40 хувийг үйлдвэрлэдэг юм байна. Мөн Солонгосын эмнэлгүүдийн 20 хувь нь тус мужид байрладаг аж.

 

 

Ким Ду Хён: Эмчилгээний зардал бусад улс орноос харьцангуй хямд

 

Энэ талаар Гёнги  аймгийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын төвийн мэргэжилтэн Ким Ду Хён ярихдаа “Өнөөдрийн уулзалтад манай мужын таван эмнэлэг оролцож байна. Манайд Гёнги олон улсын эрүүл мэндийн холбоо гэж бий. Уг холбоонд одоогийн байдлаар 31 эмнэлэг гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

Мэдээж эдгээр 31 эмнэлгээс гадна олон эмнэлэг бий. Манай мужийн эмнэлгүүдийн хувьд бусад эмнэлгүүдээс маш олон давуу талтай. Тухайлбал, мужийн ихэнх эмнэлгүүд нисэх буудалд ойр зайтай, эмч нарын хувьд зүрх, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээг хамгийн сайн хийдэг. Эмчилгээний зардлын хувьд бусад улс орноос харьцангуй хямд байдаг. Жишээ нь, АНУ-аас 10 дахин бага, Япон улс болон Сөүл хотын төв эмнэлгүүдээс харьцангуй хямд байдаг” гэв.

 

Мөн тэрбээр “Манай Гёнги  аймгийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын төв нь эмчлүүлэхээр очсон хүмүүст эмнэлэг зуучлан өгч, хүсвэл орчуулагч томилж, машинаар үйлчилж, өвчтөн болон асран хамгаалагч нарыг түүх дурсгалын газруудаараа аялуулдаг” гэсэн юм.

 

Гёнги мужийн эмнэлгүүд өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай аж.

 

 

Тухайлбал, Католик их сургуулийн Ариун Винсентийн эмнэлэг нь 25 жилийн турш хамгийн бага зүсэлттэй мэс заслын аргаар төрөл бүрийн хавдрыг амжилттай эмчилж иржээ. Тус эмнэлэг 2013 онд эмнэлэгтээ Да Винчи Эс Ай роботыг нэвтрүүлж, хавдрын өвчнийг хурдан найдвартай эмчлэх болсон байна.

 

Харин “Кореа” их сургуулийн Аньсань дахь эмнэлэг нь зүрх, судасны өвчин, хүнд хавдрын оношлогоо хийдэг юм байна. Тус эмнэлэг нь эмчилгээний дараах бүрэн эдгэрэлтийн түвшингээр тэргүүлдэг аж.  Мөн Сүньчоньхян их сургуулийн Бүчонь дахь эмнэлэг нь гадаадын өвчтөнд зориулж, эмнэлгийн тохируулсан үйлчилгээ үзүүлэхийн тулд 31 мэргэжлийн үзлэгийн тасаг, 16 мэргэжлийн төв, 108 нарийвчилсан клиник ажиллуулж байгаа юм байна.

 

Түүнчлэн, Мёнжи эмнэлэг нь тархи, зүрх судасны өвчин, хавдар зэрэг хүнд өвчин эмчилдэг нэгдсэн эмнэлэг юм байна.

 

 

Монголчууд элэгний өвчинд илүү нэрвэгдэж байна

 

"Мёнжи" эмнэлгийн төлөөлөгчид

 

Эмнэлгүүдийн танилцуулгын дараа “Мёнжи” эмнэлгийн их эмч Жа Шин  Ху, тус эмнэлгийн менежер Шим Сун Жа нартай цөөн хором ярилцлаа.

 

-Танай эмнэлгийг тархи, зүрх судасны эмчилгээрээ тэргүүлдэг гэж сонслоо. Өөр ямар давуу талтай вэ?

 

-Бид юун түрүүнд хүнийг тавьдаг. Манай эмнэлэг өвчтөн, асран хамгаалагч нарыг яг гэртээ байгаа юм шиг, тайван нөхцөлд эмчилгээ хийлгүүлэх ёстой гэж үздэг. Тэр утгаараа бүх өрөөнүүдээ яг гэр шиг нь тохижуулсан.

 

Манай эмнэлгийн хувьд монголчуудтай хамтарч ажиллаад удаагүй байгаа ч гэсэн, өвчтөн бүрт халуун дулаан сэтгэлээр ханддаг. Цаашид ч гэсэн та бүхнийг хүрээд очиход халуун дулаан сэтгэлээр угтаж авах болно. Түүхээс үзэхэд манай хоёр улс нэг үндэстэн шүү дээ. Тэр утгаараа хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

-Монголчууд танай эмнэлгээр хэр олон үйлчлүүлж байна?

 

-Сүүлийн хоёр жил монголчууд нэлээд үйлчлүүлдэг болсон. Бид өвчтнүүдтэйгээ ойр дотно, найз шиг нь ханддаг. Мөн өнгөрсөн жил саажилттай монгол хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж, эх оронд нь ирүүлсэн байгаа. Мөн бамбай булчирхайтай, хөхний, ходооны хавдартай хүмүүсийг амжилттай эмчилсэн.

 

-Анзаарахад, монголчуудын дийлэнх нь ямар өвчнөөр өвдөж, өвчлөж байна вэ?

 

-Бидний анзаарч буйгаар, танай улсын иргэд элэгний өвчинд илүү нэрвэгдэж байна. Элэгний үрэвсэл, элэг, ходооны хавдар, даралт ихсэх, сахарын өвчнөөр монголчууд их өвчдөг санагдсан. Манайд ийм өвчтэй хүмүүс их ирж, эмчлүүлдэг.

 

 

-Эмнэлгийн хүчин чадлын талаар асуумаар байна. Нийт хэдэн эмч, ажилтантай вэ?

 

-Манай эмнэлэг гурван салбартай. Нийт 750 эмч, сувлигчтай, 150 гаруй ажилтантай. Тэгэхээр бараг 1000 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлэг юм” гэв.

 

ЭМЯ-ны газрын дарга Р.Оюунханд

 

 Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын Гёнги мужын эмнэлгүүдийн энэ удаагийн айлчлал нь Гёнжи муж, Улаанбаатар хотын найрамдалт хамтын ажиллагаа тогтоосноос хойшхи анхны айлчлал гэнэ. Учир нь өнгөрсөн долдугаар сард Гёнги муж, манай нийслэлтэй найрамдалт хамтын ажиллагаа тогтоосон юм.

 

Нөхөрсөг уулзалтын үер Гёнги мужийн эрүүл мэндийн шилдэг технологийг сурталчиллаа.

 

Мөн 20 жил нурууны өвчнөөр шаналсан, Монгол Улсын иргэн Б.Оюунхүүд БНСУ-д үнэ төлбөргүй, нуруу нугасны мэс засал хийлгэх эрхийг гардуулсан юм.

 

 

Б.Оюунхүүгийн сэтгэгдэлийг сонслоо.

 

-Үнэ төлбөргүйгээр нуруугаа эмчлүүлэх эрхтэй болсонд баяр хүргье. Хэзээнээс нурууны өвчтэй болсон бэ?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Би оюутан байхдаа гэнэтийн ослоор нуруу нугасны гэмтэл авсан. Түүнээс хойш нэлээд олон удаа физик эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр хийлгэсэн боловч үр дүнгээ өгөөгүй. Гадаадад эмчлүүлэе гэхээр санхүүгийн боломж гараагүй. Бараг 20 жил ууц, нуруу өвдөж байгаа.

 

-“Гёнги” мужийн эрүүл мэндийн байгууллагатай хэзээ, хэрхэн холбогдсон бэ?

-Өнгөрсөн наймдугаар сард интернетээр зар байхыг хараад, өөрийн өвчний түүх, рентген зураг, амьдралын боломжийн талаарх мэдээллээ илгээсэн. Харин өнөөдөр ийм сайхан эрхийн бичиг гардаж авч байгаадаа баяртай байна.

 

-Та хаана ямар ажил эрхлэдэг вэ?

-Би одоогоор ажил эрхлэхгүй байгаа. Гэртээ хүүхдүүдээ хардаг. Дөрвөн хүүхэдтэй” гэв.

 

Дурсгалын зураг татуулав

 

Эрүүл мэндийн салбарынхны нөхөрсөг уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг нээж, мэргэжил дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэргээр үйл ажиллагааг идэвхижүүлээр боллоо.

 

БНСУ-ын Гёнги мужийн эмнэлгүүдийн төлөөллүүд өнөөдөр Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарч Солонгос-Монголын Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хурал хийнэ. Хуралд гоо сайхны мэс засал, мэдрэлийн мэс засал, бүдүүн, шулуун гэдэсний мэс засал, ерөнхий мэс заслын мэргэжлийн эмч нар оролцох юм байна. Тэд хоёр бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагууд төрөлхийн гажиг, хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, нурууны мэс засал сэдвээр эрүүл мэндийн технологи, мэдээллийн талаан санал солилцоно.

 

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene emch nar vzleg hiih bolovuu haana bgaa bol ahiigaa mash yaraltai vzvvleh gesii ymaa
2015-09-04
dorj:
Yag deedelj haragdiishdee. Er ni ed naraar deedluuleed baihdaach yadgiin.
2015-09-04
Зочин:
Medeej hun bolgon adilgui gehdee so nuud hun bush.yay kinondeerh shigee
2015-09-03
Зочин:
Mazh inetei emchilgeenii zardal ni, tegeed mungunii hoinoos huustulddug,hunii tuluu bich ium bna lee , ih muuhai humuus shuu dee ,ersoi chutguruud
2015-09-03
zochin:
Haaya ch gesen naad uher sanaagaa martaj baigaach... saalgah mungutui ch yum shig.
2015-09-03
Зочин:
Сонгодо монгол хүн нятгарахдаа гаргууд дээдэлж буй нь тэр үү? Мөнгө харсан хав сүүл нь эс хөдөлбөл тэнэг болох нягууртай ха ха ха
2015-09-03
haah:
chi shyy chinii daraa bi shyy erni bol uursdiigu iluu surtalchilaad yavlaa daa tee kkk
2015-09-03
сэрэмжлүүлэг:
Мөнгөө бариад очсон хүнд хайр зарлалгүй яахав. Манайхан эдний шинэ эм тарианы туршилтанд их орж байгаа шүү. Инээсэн болгон нөхөр биш, уурласан болгон дайсан биш гэдгийг ямагт санагтун. Танд өгсөн эм өвчнийг анагааж болно, харин сөрөг үр дагаварыг хэн ч мэдэхгүй. Уусан эмийн хор тэр дороо биш хэдэн жилийн дараа хэрхэн илрэхийг таашгүй.
2015-09-03
haah:
chi shyy chinii daraa bi shyy erni bol uursdiigu iluu surtalchilaad yavlaa daa tee kkk
Hun:
Za Korea chuud Солонгос эмнэлгүүд монголчуудыг дээдэлнэ uuuu turshilt hiih, mungu saah, manaihniig ezleh sanaa l bn sh dee
2015-09-03
Зочин:
mongolchuud heden sain emch surgaad vahad yadiin archaagui starailaad dandaa gadnihnaar emchluuj baihiin. gadaad humuusiiig sain emchlev l gej. solongosuud undserheg oorsdooosoo busdiig ustaj uheesei gej yarij baidag dandaa. mongol tsoohon yum chin bid nar hurdan ustgaj baigaa gesen unenshuu
2015-09-03
Зочин:
jijig emnelguud n naidvar muutai.
2015-09-03