Хятад яваад хэрэг байна уу, Ерөнхий сайдаа
2015-09-04

 

Одоо бас хэтрүүлж байна аа. Ерөнхий сайдаа ийш тийшээ гадаад явах гэхээр ямар толгойгоо өгөөд гарын үсэг нууцаар зурах гээд байна гэж харддаг боллоо.

 

Дубай руу хандгүй яваад Оюутолгойгоо шийдчихлээ гээд ороод ирсэн хүнийг бас ч хардаж сэрдэхээс ч яахав. Гэхдээ хэтрүүлж болохгүй л дээ.  “Аав нь өнөө орой архи уухгүй ээ” гэдэг шиг Ерөнхий сайд “ Би Бээжинд очихгүй ээ” гэж гарын үсэг өгөх шахуу мэдэгдэл хийж байх юм.

 

Ерөнхий сайд  БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно гэж байна. Энэ үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцах аж. Ингэхдээ бас хамаагүй дураараа ярихгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцах юм байна.

 

Тавантолгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ гэж давхар мэдэгдлээ. Энэ нь Дубайд болсон шиг юм болохгүй гэж хэлж буй амлалт гэж ойлгогдохоор.

 

Өчигдрийн шийдлийн цагаараа хийсэн уулзалтаас нь харахад Ерөнхий сайд маань их агаарт яваа санагдлаа. С.Баярцогт гишүүний хийсэн мэдээллээр бол төсөв тун хэцүү болсон байгаа гэсэн. Улс даяараа орлогогүй шахам болчихсон, татвараа дийлдэг аж ахуй нэгжийн тоо цөөрсөөр. Дээр нь сайдууд дутуу. Орлон тоглогч нарт ажлыг нь ацаглачихсан байгаа. Ийм байхад эдийн засгийн форумд өөрөө биш элчээ явуулчихаж болдоггүй юм болов уу гэж хар ухаанд буух юм.

 

Шийдлийн засгийн газар юу ч шийддэггүй болоод удлаа. Хүндхэн шахаанд байгаа Ерөнхий сайд, З даргатайгаа орших уу, эс орших уу гэдгээ үзэх дотоод дайндаа хэт анхаарлаа хандуулснаар улс орны эдийн засаг элдэв хүндрэлүүд түр хойшоо болсон бололтой. Нааш нь болгоод хийе шийдье ч гэсэн боломж өгөхгүй буланд шахсан улс төрийн цохилтууд  түүнд сэхээ өгөхгүй байх шиг.

 

Хэвлэлүүдээр ам нийлэн бичиж байгаагаар бол Ч.Сайханбилэг ҮЗХ-гоо хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэж байна. 10 дугаар сард нээлтээ хийх  намрын чуулганаар одоогийнх шигээ гурван сайдын ч мэдэлгүй сажлаад байх уу, нэг бол З даргаасаа намын даргыг салгаж аваад хэний хүү болохоо харуулах уу. Энийг нэг тийш шийдэх бэлтгэл ажилдаа ороод байгаа түүнтэй улсын ажил, учир зовлон яриад ч нэмэргүй байх шиг байна.

 

Одоо тэгээд ийм хүнд үедээ гадаад явж эзгүй байж болох юм уу даа гэж өмнөөс нь санаа тавих хүмүүс байна. Ерөнхий сайдын хувьд гадаад явах халтай болоод байгаа. Нэг яваад ирэхэд нь Засгийн газрыг нь задалж МАН-ыг засгаас гаргах шийдвэрийг Нам нь мэдээд шийдчихсэн сууж байсан. Одоо яваад ирэхэд нь гуравхан сайдын нэр шийдээд хуулийн хугацаанд нь оруулж ирсэнгүй гээд бас нэг юм бэлдчихсэн байж магадгүй л байна.

 

Маргааш буюу 9 дүгээр сарын 5 бол бас чухал өдөр. Их хурлын дарга энэ өдөрт багтаж 6 сайдынхаа нэрийг оруулж ирэхийг “хүссэн”. Нөгөөдөр ээлжит бус чуулган зарлагдаж магадгүй байгаа талаар таамаг яриа гараад байна. Энэ шахаанаас гадаад томилолтоор бултах гэж байгаа юм болов уу ч гэж хардахаар мэдэгдлийг Ерөнхий сайд өчигдөр хийж байна.

 

Их хурлын даргын хэлснээр сайдуудыг өргөн барих хүлээлт хаана хаанаа байхгүй харагдаад байна. Нэгэнт тулахаар шийдэж ҮЗХ хуралдуулахад эцсийн найдвараа тавьж яваа хүн наана нь шахааны сайдын нэр барьж толгойгоо илж зогсоод ч яахав гээд шийдчихсэн бололтой.

 

Улс төр мэддэг хүмүүсийн хэлж байгаагаар шийдлийн засгийн газрын энэ шийдэмгий бус байдал 10 дугаар сар хүртэл бус шинэ жил тултал үргэлжилнэ гэх. Яагаад гэвэл улс төрд дайн болж байна. Энэ дайнд хэн ялахаас Тавантолгойг хэн “хусах” нь тодрох юм байна. Түүгээр ч үл барам Монголыг ойрын хэдэн жилд аль гэр бүл удирдах нь шийдэгдэх гэнэ. Өнөөх ардчилсан сонгуулиар бүрдсэн эрх зүйт төр хаачсан юм бүү мэд.

 

Нэгэнт дайн болж байгаа болохоор бүгд л хохирол амсч таарна. Одоогоор жирийн иргэд хамгийн ихээр хүндийг үүрч ам.долларын аархалд хэтэвчээ цөлмүүлж Монгол хүн гэсэн нэрээ бодоод хоосон хонолоо гэхгүй тэсэж байна.

 

Эрх баригчид нь  дотроо дайнтай байгаа улс оронд  хэдэн ногооноо бариад ирдэг тэнэг шар толгойт хаана ч байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг нь таг зогссон. Банкир гишүүн О.Чулуунбатын хэлж байгаагаар бол  2012-2015 онд Монгол Улс өрөөр л амьдарч байгаа юм байна. Яагаад гэвэл 2012-2015 онд бид гаднаас бараг 3-4 тэрбум доллар зээлж эдийн засагт оруулсан. Үүнийхээ ихэнхийг буюу бондын мөнгөний 500-600 сая долларыг замд, мөн ийм хэмжээний мөнгийг барилгын салбарт оруулаад мөнгөө түгжчихсэн байдалтай.

 

Ийм байхад Ерөнхий сайд нь Хятад руу эдийн засгийн форумд мөрөөрөө яваад ирэх зайлшгүй учраа  хэлж суух юм. Ингээд харахаар бид ер нь өрөөсөн бөөргүй Засгийн газартай төдийгүй Ерөнхий сайдгүй байгаатай адил байдалд орчихоод байна. Хятад яваад хэрэг байна уу даа Ерөнхий сайдаа. Улс орон чинь эзгүйрлээ.

 

Б.Хэгжүүн 

Shuud.mn
Сонин хачин
erka:
ene toriin 3 ondorlog arai heternee ediin zasagna hymaraad tor zasagna burdej ogohgui hamag umna bolj butehgui baihad gadaadruu teneed baih um haana bna nogoo eh orondoo hairtai nohoduud ard tumneesne iluu gadaad uls heregtei umuu tegbel ter gadaadruugaa ybaach iimerhuu setgeltei nohoduud mongol tord baigaa bolhoor ene uls hymralgui yah be de deereesne muuhai hudalaa yrina eronhiilogchiig haralda hamag um budiluulj haychhaad gadaadruu teneh um estoi ahuj mongol torluu zugluulehch heregui adgiin nohor umaa deereesne ene saihanbileg nertei medlegui gadni gar hol bolson nohoroor eronhii saidaa bolgood bolj baigaa um daanch alga erthen zailuuilj chaddag huniigne tabihgui bol songuuli boltol ulgen salgan ybna shuu ene nohoriig shahaad shahaad uych garahgui shuu bayrtsogt saihanbileg hoer bol mongol toriin emegnelt humuus shuu
2015-09-05
Зочин:
Hayad yavad odoo geree hiisench oligtoi yum garahgui dee. Hyataduud uursduu ediin zasag ni evgui bolood baigaa ued. Ali ert hiisen bol ovoo ajil amjuulah baisan. Ungursun bolomjiin araas odoo hudlaa yum yariad suuh yamar hereg baina.
2015-09-05
Байёо-чогта:
Баярцогтын захиаг хаматнуудад нь хүргэж өгөх ажилтай юм шиг байналэй.
2015-09-05
Зочин:
Гүлдийчихээд мэдлэгтэй ш дээ.
2015-09-05
Зочин:
Erenhii said nugee danshigiin miss geed bsan huuhentei yasan adolhan garaa ve kkk
2015-09-05
zochin:
Ene SB uneheer l utsan huuheldei yum bnaa. Ter saidad ner devshuulsen nohduudiig ni hardaa.
2015-09-04
zochin:
heterhii mergen jaraahai mini zugeer l baijiigaad zailsan deer bitgii gai bol
2015-09-04
Зочин:
Доншуучилж дэмий явахаар доривтой ажил хийхийг бодох хэрэгтэй байна, тэнэг толгойт чинь!
2015-09-04
Зочин:
Яасан их гадаадаар зугаалж ханадаггүй ерөнхий сайд вэ. Дувайд очиж оюу толгойгоо зардаг шигээ таван толгой төмөр замаа хятадад худалдах гээд нойр нь хүрэхгүй байх шив. Монгол орноороо тойрч ард түмэн ямар хэцүү амьдарч байгаа болон өвөл хаяанд ирж зуд турхан болж хэцүү хатуу өвөл болно яана даа гэж ард түмэн нь сандарч байхад энэ хүүнд эх орон ард түмнээ гэх сэтгэл алга даа. Зүгээрсл өөрөө огцрох хэрэгтэй ш дээ. Яадахдаа монголоо гэсэн сэтгэлтэй хүн төрөө залаад явмаар байна шүү.
2015-09-04
Зочин:
SAIHANBALAG NEG L ODOR ZANABAZAR SHIG MONGOLIIG HYATADAD HUDALDCHIHAAD SUUJ BAIH VII
2015-09-04
werty:
hereguil ardchilsan namiig songoson uym, oor nam songoson bol yadaj orgui bj bhguy
2015-09-04
Хуцаа та нар:
Зи гэж золбин гичийний тэвээжэр гологнууд хуцалдаж эхэллээ. Улс орныг самарч байна даа муу хар тайрдас
2015-09-04
Хуцаа та нар:
Зи гэж золбин гичийний тэвээжэр гологнууд хуцалдаж эхэллээ. Улс орныг самарч байна даа муу хар тайрдас
2015-09-04
Зочин:
zorigiin hereg ilreh yum shig ireh 2016 ond 2008 ond gadaadaas aldart tologchiig ardchilsan namiin tsoonhoos iruuleegui
2015-09-04
Fuck 76:
Eoronhii Zeeldegch!!! Goomoo
2015-09-04
Зочин:
ENE MUU TENEG HYATADIIN TAGNUULIIG ZAILUULAH HEREGTEI HYATAD NAIZ BAYRTSOGTTOI NI HOYULANG NI SHOROND HIIH HEREGTEI
2015-09-04
Zovhin:
Bayartsogtiin ZG ogtsroh heregtei mongoloo hudaldaad duuslaa
2015-09-04
Зочин:
barag xyatad yavah gej l erunhii said boloo biz ene nohoin tolgoi
2015-09-04