Зянь Земины талаар мэдээлэл өгөхөөс татгалзав
2015-09-04

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн сарын сүүлээр Коммунист намны хуучин дарга байсан Зянь Земинийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргасан билээ. Бээжингийн цагдаа нар Зянь Земин болон түүний хөвгүүдийг баривчилж, тодорхойгүй хугацаагаар гэрийн хорионд оруулснаа сэтгүүлчдэд мэдэгдсэн. Тэгвэл Зянь Земин гэрийн хорионоос гарч, өчигдөр Бээжин хотноо болсон ялалтын парадыг үзжээ.

 

Тэрбээр Си дарга, Ху Жинтао болон Ерөнхий сайд Ли Кэцян нарын дэргэдээс ялалтын парадыг үзсэн билээ.  

 

Харин Бээжингийн цагдаа нар Зянь Земинийг хэзээ гэрийн хорионоос гарч, эрх чөлөөтэй болсон талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөхөөс татгалзсан байна.  “Синьхуа” агентлаг “Си даргын урилгаар БНХАУ-ын дарга асан Зянь Земин, Ху Жинтао нар ялалтын парадыг үзсэн. Ялалтын баяр бол бүх хятадуудын баяр” гэж мэдээлжээ.

 

Харин олон нийт Си даргыг Зянь Земинийг уучилсан хэмээж, өндөр албан тушаалтнууд ялаас мултарч байна хэмээн буруутгажээ. Коминнуст намын хэвлэлийн алба Зянь Земинтэй холбоотой мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан ч “Авлига авсан бүхэн хоригдож, хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” гэж “www.shanghaidaily.com” мэдээллээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ном:
Номын сан зарна 95705545 Хуучины олон ховор ном сэтгүлл романуудас бүрдсэн,
2015-09-04
hoorhii:
Manai huzuugui yurunhiilugch gadnii udirdagch nar shig chadaltai erh medeltei tuushtai baij boldguin bhda. Gants enhbayarlu dairaal naiz bayartsogt hujaagaa umuurch haatsailaal. Ardchilsan yurunhiilugch nerendee hamgiin tohirohgui uvaigui gazriin beteg bie shigee setgel ni hurtel betgertsen yana da hoorhii
2015-09-04
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-04