З.Баянсэлэнгэ нарыг сайдад нэр дэвшүүлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулийн дагуу сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх сүүлийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Тиймээс УИХ-д суудалтай намуудаас сайдад нэр дэвшигчдтэй холбоотой материалыг шаардсан байна.
Тэгвэл УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд Шадар сайд, Барилга хот байгуулалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад гишүүдийнхээ нэрийг дэвшүүлэхээр болсон. Эх сурвалжийн мэдээлснээр Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдад Ц.Оюунбаатар гишүүнийгнэр дэвшүүлж, З.Баянсэлэнгэ гишүүнийг Барилга хот байгуулалтын сайдад, Н.Батцэрэг гишүүнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилуулахаар нэр өгсөн гэнэ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар Ховд аймагт Баруун бүсийн чуулганыг зохион байгуулж байгаа юм. Тэд ирэх долоо хоногт ирээд Засгийн газрын харъяа зургаан агентлагийн хэдийг нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хариуцан ажиллах вэ гэдгээ шийдэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ