Бекхэмийн хүү “Miss Vogue” сэтгүүлийг чимэв
2015-09-04

 

Британийн амьд домог, хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм “Miss Vogue” сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимж, гэр бүлийнхээ талаар ярилцлага өгсөн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр тус сэтгүүлд загвар өмсөгч Харитай хамт зургаа авахуулсан байна.

 

Өнгөрсөн оноос хойш “Miss Vogue” сэтгүүл Бруклинд 10 гаруй удаа санал тавьсан ч загвар зохион бүтээгч Викториа Бекхэм татгалзаж “Хүүгээ алдаршуулахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Харин Бекхэм өнгөрсөн амралтын өдөр тус сэтгүүлийн саналыг хүлээн авч, хүүгийнхээ зургийг сэтгүүлд гаргахыг зөвшөөрсөн байна. Бруклин өнгөрсөн онд “Teen Vogue” сэтгүүлийг чимж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
аа:
Ээжтэйгээ адилхан царай муутай юм байна. Энэ мангар пацаан хөлбөмбөг хэр тоглодог бол.
2015-09-04
Зочин:
Eejiigee duuriasan carai muutai
2015-09-04
Зочин:
Eejteigee er n tustei yum bna
2015-09-04