Жессика Албаг шүүхэд өгчээ
2015-09-04

 

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба  өнгөрсөн 2012 оноос уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авч, өөрийн нэрийн эко хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “The Honest” компаниа байгуулсан билээ. Тус компани дэлхийн 12 оронд салбараа нээж, 100 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалж байна.

 

Тэгвэл тус компанийн үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнээс харшил авсан гэх 27 настай Жонатхан Рубин жүжигчин бүсгүйг шүүхэд өгсөн тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр “Eco” гэх нүүрний тос, нүүр цэвэрлэгчийг сар хагасын өмнөөс хэрэглэсэн бөгөөд саяхнаас арьс дээр нь юм гарах болжээ.

 

Бүсгүй Нью Йоркийн шүүхэд гомдол гаргаж, Албагаас таван сая ам.долларыг нэхэмжилжээ. Алба “Би энэ тухай сайн мэдэхгүй байна. Харшил өгсөн гэгдээд буй тосыг шалгаж байна. Бид хэрэглэгчээ хохироохыг хүсэхгүй байна. Бүх зүйл тодорхой болсны дараа мэдээлэл хийх болно” гэсэн байна.

 

Тус брэндийн бүтээгдэхүүнээс хэрэглэгч харшил авч байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн сард арьс чангаруулах тосноос харшил авсан гэх гурван бүсгүй шүүхэд гомдол гаргасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин