“Маш нууц” баримт удахгүй ил болно

Монголын кино урлагт өөрсдийн байр сууриа бататгаж буй залуусын нэгдэл болох Fantastic production, JIIJ production, Red point media студийн хамтын бүтээл болох "Маш нууц" уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно.
1970-д онд цэргийн ангийн байлдагч нартай холбоотой бодит үйл явдлаас сэдэвлэн уг бүтээлийн найруулагчаар Зүрхэнд шивнэсэн үг, Ноён солиот, Уулын төмөр зэрэг олон сайхан бүтээлүүдийг амилуулсан найруулагч О.Бат-Өлзий ажиллажээ.
Харин продюссер нь түүний гэргий МУАЖ Н.Сарантуяа гэнэ. Улсын нууц мэдээллийг хэрхэн ил болгох нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус уран бүтээлийн албан ёсны постер цахим хуудсуудаар цацагдаж эхэлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ