Хүүхдийн их наадмаас 70 медальтай иржээ
2015-9-4

ЭМСЯ-ны хурлын зааланд өнөөдөр ОХУ-ын Улаан-Үүд хотод өнгөрөгч наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан амжилтын талаар мэдээлэл өглөө. Уг хуралд баг тамирчдаа ахалж оролцсон ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад хүмүүс болон амжилт гаргасан тамирчид оролцсон юм.

 

Аймаг, нийслэлээс шалгарсан 120 тамирчин хүүхдүүд спортын есөн төрлөөр оролцож, нийтдээ 70 медаль хүртсэн аж. Тухайлбал, хөнгөн атлетикийн төрөлд алт-7, мөнгө-7, хүрэл-7, чөлөөт бөхийн төрөлд алт-4, мөнгө-2, хүрэл-7, Боксийн төрөлд алт-2, мөнгө-1, хүрэл-7, жүдо бөхийн төрөлд алт-7, мөнгө-7, хүрэл-6, ширээний теннисний төрөлд мөнгө-3, хүрэл-2, шатрын төрөлд хүрэл-1, гар бөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байр, байт харвааны төрөлд дөрөвдүгээр байр, хөл бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай оролцжээ.

 

Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачилгаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол туургатны хүүхдийн их наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн тухайд есөн төрөлд оролцсон бөгөөд шинээр хөл бөмбөгийн төрлийг нэмсэн. Тэгвэл тус төрөлд хөл бөмбөгийн баг тамирчид алтын төлөө тоголж мөнгөн медалийг хүртлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих тухай зарлиг гаргасны дараа Олон Улсад гаргасан энэхүү амжилт манай баг тамирчдын хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар онцлоод цаашид манай баг тамирчид багийн спортод амжилт гаргана гэдэгт эргэлзээгүй байгаагаа хэлсэн юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин