Улаан-Үд хоттой хамтран ажиллана
2015-09-05


Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа.

 

Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

 

Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
nastan:
Mongoliin ediin zasagiig iim baidald bodittoi zoriud uurt oldson bolomjoo tultal ashiglaj buh biznes hiideg humiisiig irgediig suiruulsen hun bol ene uvgun shde.odoo eniig yarih tsag bolsoon niisleld 2012 onoos hoish mungutei biznestei hun uldsengui.ene uvgun ineede barij yadan alhaj bn nutagtaa ih l jargaltai bgaa bhdaa.
2015-09-06
хххх:
улаан vvд гээч орос ч биш монгол ч бичих юм эсвэл шууд улан уд гээд бич
2015-09-06