Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллана
2015-09-05

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь "Макс" группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь "Майнд-Теч" ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн "Эрдэнэт фүүдс" гурилын үйлдвэр, Булган аймгийн "Сүмийн нуга" хоршооны үйл ажиллагаатай танилцах юм байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хураалтын байдал, Баруунбүрэн сумын "Бүрэн оргил од" ХХК, "Ивэнтүрүү" ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон "Молор эрдэнэ түрүү" ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзах юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-09
Зочин:
тэгмээр дээ. Өвөл хаяанд ирлээ.
2015-09-06
Зочин:
Сайханбилгэг гуай сувагаа солиогүй дээр жаахан ч атуай салхилж яваад ирэг
2015-09-05