АНУ-ын Төрийн департаментын төлөөлөл ирнэ
2015-09-05

Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо болно.

 

Дээрх зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм байна.

 

Энэ үеэр  хоёр улсын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлвийн талаар санал солилцоно. Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Туслах нарийн бичгийн дарга Д.Расселийг хүлээн авч уулзах аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
монголчууд:
хөгийн америкууд Монголд ирж гай тарих нь ээ. хулгайчууд 2016оны сонгуулийг яаж луйвардахыг АН-ын авилгалч,тагнуул,эрүүгийн элемэнтүүд,хужаагийн шээснүүддээ зааж өгөх гэж байгаа биз,
2015-09-07
Зочин:
1990 онд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкерийг ирэхд бид бүгдээрээ баярлаж байсан гэнэн үе бий. Үнэндээ бол АНУ-ын талыг баримтлагч хүмүүсийг л эрж хайж ирж байж, түүний хор уршгаар монгол улс өнөөдөр өрөнд баригдсан, ирээдүйгүй улс болчихоод байна, АНУ-ын төрийн албан тушаалтнууд ирнэ гэдэг чинь муу ёр шүү, тэдний айлчлалын хар гайгаар монгол маань ямар бузар үйл ирэх бол гэхээс бөөлжис цутгаж байна.
2015-09-06