Алан хүүг сүүлчийн замд нь үдэв
2015-09-06

 

Сирийн Кобане хотоос Грекийг чиглэн явж байсан завь энэ сарын эхээр осолдож, 14 хүн амиа алдсан билээ. Ослын газар аврагчид ирэх үед тус завинд зорчиж явсан хоёр настай Алан Курди гэх хүү сураггүй алга болсон юм. Хүүг 24 цагийн турш ослын газрын ойр орчмоос хайсан ч олдоогүй аж. Харин хүүгийн цогцос хоёр хоногийн дараа Туркийн Бодрум хотын ойролцоо далайн эргийн ойролцоо доош харан хэвтэж буй байрлалтай олдсон юм. Хүүгийн зургийг Доган” мэдээллийн агентлагийн зурагчин авч, өөрийн твиттертээ байршуулж, дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан билээ. Алан хүүгийн зургаас болж Европын 20 гаруй оронд эсэргүүцлийн жагсаал болж Грек, Их Британи, Канад, Германы удирдлагуудыг буруутгаж “Тэд хүүг алчихлаа” гэх эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байна.

 

Алан хүү ганцаараа амиа алдаагүй бөгөөд ээж Рихан болон таван настай ах Галипийн хамтаар хорвоогоос явжээ. Хүүгийн аав Абдулла Курди ослоос амьд үлдсэн бөгөөд энэхүү үйл явдлын дараа Канадын Засгийн газар орогнол олгохоор болсон гэнэ.  Алан хүүгийн гэрэл зураг сошиал ертөнцөд түймэр мэт хүчээ авсаны дараа Европын холбооны удирдлагууд 800 мянган дүрвэгсдийг хүлээн авахаар болжээ.

 

Үхлээрээ олон зуун цагаачдыг аварсан баатарлаг хүү Аланыг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Оршуулах ёслолд хүүгийн аав болон 1000 гаруй хүн оролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01