Тажикстанд халдлага болж, 22 хүн амиа алджээ
2015-09-06

 

Тажикстаны нийслэл Душанбе хотноо дараалласан халдлага болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын үеэр 22 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн ес нь цагдаагийн албан хаагч хэмээн тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Цагдаагийнхан халдлагатай холбоотой 32 хүнийг саатуулсан бөгөөд баригдсан хүмүүсийн дунд террорист бүлэглэлийн гишүүд байгаа гэнэ.  Батлан хамгаалах яамны сайд Абдукхалим Назарзода “Энэ бол санаатай халдлага” гэж хэлжээ.

 

Гэмт этгээдүүд Уахдат болон тус хотын Дотоод хэргийн яамны өмнө халдлага үйлджээ.

 

Халдлагын дараа Ерөнхийлөгч Эмомали Шарипович Рахмон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, цагдаа нарыг сонор сэрэмжтэй байхыг үүрэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин